Tablo

Tablo
2014 оны 9 сард
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэрLee Seon-woong (이선웅)
Төрсөн нэрDaniel Lee
Тайзны нэрTablo (타블로)
Төрсөн1980 оны 7 сарын 22 (1980-07-22)
(44 настай)
ГаралКанад Канад
Хөгжмийн урсгалХип-хоп
Мэргэжилреппер
ая зохиогч
дууны үг зохиогч
продюсер
Идэвхтэй1997–одоо
СтудиWoollim Entertainment
YG Entertainment
HIGHGRND
Хамтардаг уран бүтээлчидEpik High


Daniel Armand Lee (Сол: 이선웅 / Lee Seon-woong) нь Tablo (Табло) хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан, Солонгос-Канад гаралтай уран бүтээлч, ая зохиогч, дууны үг зохиогч, продюсер юм. Tablo нь Өмнөд Солонгосын ахмад хип хоп хамтлаг Epik High-ын ахлагч, продюсер гэдгээрээ алдартай бөгөөд "HIGHGRND" (High Ground) хэмээх бие даасан хөгжмийн лэйбелийн үүсгэн байгуулагч юм.

Тэрээр ахлах сургуульд байхдаа дууны зохиолчоор ажилд орж, дараа нь Америкийн богино өгүүллэгийн зохиолч, яруу найрагч Tobias Wolff-ын удирдлага дор Стэнфордын Их Сургууль-ыг Англи хэлний уран зохиол, бичээчийн чиглэлээр онц дүнтэй төгсжээ. Дараа нь Солонгос руу нүүж,[1] 2021 онд DJ Tukutz, Mithra Jin нартай хамтран Epik High хамтлагийг байгуулжээ. Үүнээс хойш тус хамтлаг 10 бүрэн хэмжээний цомог гаргасан бөгөөд Tablo бүх дуугаа зохиож, продюсерын ажлыг хийжээ. Түүний анхны дэбют соло цомог нь "Fever's End" нэртэйгээр 2011 онд гарч байв.

Epik High-с гадна Tablo нь бусад уран бүтээлчдийн дууны продюсераар ажиллаж, дуу зохиож өгдөг. Тэрээр мөн шилдэг борлуулалттай "Pieces of You", "Blonote" номын зохиолч юм. 2005 онд тэрээр "Nonstop" ситком цувралд тоглож, анхныхаа дүрийг бүтээжээ. 2016 онд YG-ын салбар хөгжмийн лэйбел HIGHGRND-д анхаарлаа төвлөрүүлэхийн тулд 11 жил хөтөлсөн MBC FM4U-ын "Tablo's Dreaming Radio" хэмээх радио нэвтрүүлгээ орхисон байна.[2][3]

  1. http://book.naver.com/bookdb/book_detail.php?bid=5348341 Naver Book Review
  2. "Tablo's Dreaming Radio" (солонгос хэлээр). Munhwa Broadcasting Corporation. Татаж авсан: March 31, 2012.
  3. "Tablo is replacing HaHa". Allkpop. 2008-02-14. Эх хувилбараас архивласан: 2008-05-31. Татаж авсан: 2008-05-26.

Tablo

Dodaje.pl - Ogłoszenia lokalne